iNet.mn дагах

Тэсийн голыг устгах төлөвлөгөө ба Увс нуурыг залгих задаргаа

ЦЭЦЭРЛЭГ СУМЫН ЭКОСИСТЕМИЙН ТЭНЦВЭРТ БАЙДАЛ ХӨВСГӨЛ, ЗАВХАН, УВСЫНХАНД ХАМГААС ИХ ХАМААТАЙ
...Байгаль орчны доройтол эцэстээ эдийн засгийн ашиг сонирхолтой холбоотой байдаг. Газрын тосны компаниуд хорт хий, шингэн хаягдлаа байгальд хаяна. Ийн золиосолсны дүнд бензин, тос борлуулж ашиг олно. Бусад нь хэрэгцээгээ хангана. Харин үйлдвэрлэлийн явцад хөрс, агаарын бохирдол улам нэмэгдэж, бүс нутагт амьсгалын замын өвчлөл ихсэж байх жишээтэй.
Ийм байдал олон улсын хэмжээний худалдаанд ч нийтлэг ажиглагддаг. Баян орнуудын хэрэгцээнд зориулж хөгжиж буй орнууд нутаг дэвсгэрээ золиосолдог. Хамгийн тансаг, үнэлгээ өндөр сам хорхой үржүүлэхийн тулд эрүүл газрыг ухаж, хэдэн сая жил бүрэлдэн тогтсон хөрс, ус, мод, ургамлыг хуулан хаяж хиймэл нуур байгуулдаг. Экосистемийг ингэж бүхэлд нь устгаж, дахиж хэзээ ч сэргэхгүйгээр  өөрчилсөн хохирлыг захиалагч үүрэхгүй. Байгалиа сүйтгэгчид бүс нутгаараа хохирдог бичигдээгүй хууль дэлхийд үйлчилж байна. Тэгвэл “Аспайр Майнинг Лимитед” ХХК-ийн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд хэрэгжүүлж эхэлсэн “Овоот” төслийг Тэсийн голоор малгайлан Увс нуурт нялзаагаад буйн учрыг танд тайлбарлая.
 
БАРЬЦАА-3
“Аспайр Майнинг Лимитед” ХХК коксжих нүүрсний “Овоот” төслийг хэрэгжүүлэхийн тулд Тэсийн гол, цаашлаад Увс нуурыг барьцаалан золиосолж байна гээд хэлчихмээр байна. ЯАГААД? Энэ асуултад хариулахын тулд эхлээд Тэсийн голын талаар танин мэдэхүйн товч ойлголт өгье. Тэс нь Хөвсгөл аймгийн нутаг Булнайн нуруунаас эх аван 550 км урссаар Увс нуурт цутгадаг манай орны томоохон голуудын нэг бөгөөд ЭХ ОРОНЧ хэмээн нэрлэдэг. Ийн хүндэтгэн овоглосон учир нь Тэсийн гол ОХУ-ын нутаг руу урсч гараад эргээд Монголдоо орж ирж, усаа Увс нуурт цутгадаг буянтай рашаан. Адаг орчимдоо хэд салаалж, тэр дагуудаа намаг, нуга, хужир, мараа, усан арал, бургасан шугуй бүхий өвөрмөц үзэсгэлэнтэй экосистемийг цогцлоожээ. Эх болон дээд хэсэгтээ ой модтой уулын дундуур, доод болон адаг хэсэгтээ хээр цөлөрхөг газраар урсдаг гол.
Олон улсын ач холбогдол бүхий усны шувуудын өндөглөн зусдаг нэгэн чухал газар нутаг. Монгол Улсын “Улаан ном”-д орсон ховор болон нэн ховор хотон, халбаган хошуут, хар өрөвтас, ямаан сүүлт нугас, гангар хун, хуруут хун, релик цахлай, цасч дэглий, хээрийн галуу, тоодог, жороо тоодог, уран шувуу, усны цагаан сүүлт бүргэд, хошуу галуу зэрэг олон зүйлийн шувуу Тэсийн ай савд нутагладаг юм. Шугуйд нь “Улаан ном”-д орсон ховордож байгаа зэгсний гахай, Азийн минж, эрээн хүрнэ, усны булга, Сибирийн гүлмэр, зэрлэг гахай, бор гөрөөс, буга, ойн солонго, ширх зэрэг олон зүйлийн хөхтөн бас бий. Олон салаалсан хэсэгт улиасан төгөл, бургасан шугуй, тэмээн харганы ширэнгэ бүхий баруун Монголын хэв шинжийн алаг өвст үетэнт, улалжит нуга, алаг цоог төгөл гээд Тэсийн голын ай савын байгалийн өвөрмөц тогтоцынх нь талаар гайхам сайхныг өгүүлэн хүүрнэмээр маш их мэдээлэл байна.
 
Овоотын сав газрын тойм зураг ба Ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн соронзон

Гэтэл “Аспайр Майнинг”-ийн эзэмшиж байгаа лицензтэй талбайн нэг хэсэгт Тэсийн голын эх багтчихаж. Эх сурвалжийн мэдээлснээр “Овоотын нүүрсний орд ашиглалтад орж, олборлолт хийж эхлэхэд Тэсийн голын эх, орчны бүс өртөнө. Хөрс хуулалт Тэсийн голын дагуу 30-40 км үргэлжлэх тооцоолол бий. Энэ төсөөлөл дахиад ч нэмэгдэх магадлалтай. Ер нь энэ орд газрын нүүрсийг олборлохын тулд их хэмжээний талбайд тэсэлгээ хийнэ, хөрс хуулна. Үүний дүнд мөнх цэвдэг хайлна, булаг шанд ширгэнэ, гүний усны түвшин мэдэгдэхүйц доошилно. Уул уурхайн олборлолтоос үүдэлтэй байгаль орчны доройтол ойрын хэдэн жилдээ тасралтгүй явагдана. Аажимдаа бүс нутгийн хэмжээнд нүүрлэх экологийн сүйрлийн талаар төсөөлөхөд ч бэрх байна” хэмээн анхаарууллаа. “Овоот”-ын төслийг Тэсийн голоор малгайлан Увс нуурыг залгих задаргаа болгон нялзаасан шалтгаан энэ.
 
БАРЬЦАА-4
2019 оны есдүгээр сарын 5. Засгийн газрын хуралдаанаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат улсын хэмжээнд 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар оруулсан санал дэмжигдэв. Есөн аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 22 газрын жагсаалтад шинээр Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төсөл батлагдсан юм. Бүр тодорхой хэлбэл, Тэсийн голын 369630,89 га, Булнайн нуруу, Нөмрөгийн дархан цаазат газрын өргөтгөл 266762.28 га газрыг улсын тусгай хамгаалалтад оруулж, хуулиар дархлан хамгаалаад байна. Ингэснээр цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газруудаа онгон дагшнаар нь үлдээх гэсэн Монгол төрийн чин хүсэл эндээс харагдаж байна.
Гэвч одоогоор Тэсийн голын 369630,89 га газрыг хамгаалалтад авах ажлын хэрэгжилт тун тааруу. “Эхний ээлжинд Тэсийн голын сав газрын хамгаалалтын захиргааг байгуулах ёстой. Хамгаалалтын захиргааг байгуулах ажил одоогоор судалгааны түвшинд байгаа. Төсөв, санхүүжилт тодорхой болсны дараа тендер зарлана гээд дүрэм журмын дагуу ажил өрнөнө” гэж БОАЖЯ-наас мэдээлэв.
Хуульд зааснаар, улсын тусгай хамгаалалтад авсан газар нутагт ашигт малтмал ашиглах бүү хэл хайхыг, уул уурхайн чиглэлээр ямар нэг үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Зөвхөн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ, аялал жуулчлалын зориулалтаар тодорхой стандарт, журмын дагуу үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Үүнтэй холбоотойгоор тусгай хамгаалалтад авсан газарт олгосон ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалдаг журамтай. Нэг талаараа энэ нь бидний хувьд Хоймор нутгаа, Тэсийн голын ай савыг ухуулахгүй байх маш том барьцаа болж байгаа юм.
 
Овоот төслийн ажлын талбайн дэд бүтцийн талаар санал дэвшүүлсэн төлөвлөлт, ашиглалтын тусгай зөвшөөрөл болон зэргэлдээх хайгуулын талбайн зураг

“Аспайр майнинг” компанийн эзэмшлийн лицензүүдийн хуулийн этгээдийн тодорхойлолтыг дахин сануулъя. Тус компанийн Монгол Улсад бүртгэлтэй охин компани “Хургатай хайрхан” нь Могойн голын хөндийд 5758 га талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Энэ нь “Овоот” гэж нэрлэсэн орд. Түүнчлэн Хуримтын хөндийд “Хуримт-1” нэртэй 5551 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд “Овоот Коал Майнинг” охин компаниараа дамжуулан Могойн голын хөндийн ойролцоо 1800 га талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрөл давхар авсан байна.
Магадгүй, тус компанийн ашиглалт явуулах талбайн зураг, хилийн цэс нь Тэсийн голыг эхийг тэс хөндлөн дайраагүй байж болно. Гэхдээ сав газраар нь, бүс нутгаар нь харах ёстойг мартаж болохгүй. Экосистем гэдэг бие биенээсээ хамааралтай гинжин хэлхээ бүхий нэгэн цогц бодгаль гэдгийг дахин дахин сануулая. Цогцоор нь харвал, сайн чанарын нүүрсний арвин нөөцтэй, баялгийн үүц нуугдан буй Цэцэрлэг сумын байгаль, экосистемийн тэнцвэрт байдал хэрхэхээс, хэрхэн хамгаалахаас Хөвсгөл, Завхан, Увс аймгийн ирээдүй шалтгаална гэсэн үг.
Хөвсгөлийн тайга, ой мод нь өөртөө шингээж, тогтоон барьсан усаа нөөцлөн, гантай, хуурайшилттай үед эргээд хүн зон, байгаль дэлхийг тэтгэдэг ачтан. Хангайн нурууны өвөр бэл, Монгол Алтай нурууны араас эх аван урсах голууд эдгээр уулын хөндийд нийлж олон тооны нуурын сүлжээг бий болгодог юм. Бүр тодорхой хэлбэл, энэ сүлжээнд Ховд, Завхан голын сав газар, Бөөнцагаан, Орог, Таацын цагаан нуур, Байдраг, Таацын болон Түйн гол, Тэсийн голын сав газар багтдаг. Эдгээрийг нийтэд нь Монгол орны гадагш урсгалгүй усны ай сав хэмээн нэрлэдэг юм. Ийн онцолж тодотгоод байгаа шалтгаан нь, Тэсийн голын сав газарт уул уурхайн төсөл хэрэгжүүлэх нь монголчууд төдийгүй хүн төрөлхтний эсрэг хийж байгаа гэмт хэрэг гэдгийг “Аспайр Майнинг Лимитед” ХХК-ийн удирдлагуудад, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг танд анхааруулмаар байна.
Үргэлжлэл бий..скачать dle 12.0

Хаалттай галерейн орон зайд хамгаалалтын хувцастай өөрсдийн бүтээлийг үргэлжлүүлж байна

2/06/2020, 18:14

Б.Нямтайшир: Би эцэг хүний хувиар хүүгийнхээ дуу хоолой болж, сонгуулийн кампанит ажилд нь идэвхийлэн оролцох болно

2/06/2020, 18:12

АНУ-д 1 сая ам.долларын тусламж олгоно

2/06/2020, 18:10

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД

2/06/2020, 18:08

Д.Нямхүү: Нэмж 18 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 179 тохиолдол бүртгэгдлээ

29/05/2020, 14:02

ҮНДЭСНИЙ БАЯР НААДМАА ҮЗЭГЧДИЙН БӨӨГНӨРӨЛ ҮҮСГЭХГҮЙГЭЭР ЁСЛОН ТЭМДЭГЛЭНЭ

29/05/2020, 13:58

ӨВӨР МОНГОЛД БҮРТГЭГДСЭН КОРОНАВИРУСЫН БҮХ ТОХИОЛДОЛ ЭДГЭРЧЭЭ

29/05/2020, 13:53

Ч.ХҮРЭЛБААТАР:МОНГОЛ ЗУРГААН ДААЛГАВРАА БИЕЛҮҮЛЖ, СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРАХ НАХЦӨЛИЙГ ХАНГАЛАА

29/05/2020, 13:50

Гэвш лам Дэнгела буяны их үйлээ түгээсээр байна Нийтлэсэн 2020-05-27 0

28/05/2020, 15:55

Дугуйчид мод тарих аялал хийв

28/05/2020, 15:54

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилчдныхаа цалинг ирэх сараас нэмнэ

28/05/2020, 15:52

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлахад хувь нэмрээ оруулсан хүмүүсийг шагнав

28/05/2020, 15:51

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр цахим үйл ажиллагаануудыг зохион байгуулна

28/05/2020, 15:50

Коронавирусээр халдварласан тохиолдол 161 болов

28/05/2020, 15:49

Т.Билэгжаргалд 2 жил 8 сар хорих ял оноожээ

27/05/2020, 12:02

Тусгай нислэгээр өчигдөр ирсэн зургаан оюутнаас коронавирус илэрчээ

27/05/2020, 12:01

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгав

27/05/2020, 12:00

Монгол Улс иргэдээ татан авсан үзүүлэлтээр ХБНГУ-ын ард хоёрт эрэмбэлэгдэж байна

27/05/2020, 11:59

Э.ЦЭЛМЭГ: Эмгэн хумсны өндөг хуурай хөрсөнд амилдаггүй

26/05/2020, 15:32

10,000 программист бэлтгэх төсөл хэрэгжиж эхэллээ

26/05/2020, 15:29

Цар тахал бүрэн зогссон газруудын тоо 20 боллоо

26/05/2020, 15:25

ОХУ-аас 594 иргэнээ төмөр замаар татан авна

26/05/2020, 15:23

БНХАУ-ын БХЯ-наас эмнэлгийн хамгаалах хэрэгсэл хандивлав

26/05/2020, 15:21

Монгол Улсаас ОХУ-д 1 сая ам.долларын махны тусламж үзүүлэх гэрчилгээг гардуулав

26/05/2020, 15:19

Г.ЦЭЦГЭЭ: Органик бүтээгдэхүүн тариалахад бага хэмжээтэй талбай тохиромжтой

25/05/2020, 13:38

Үндсэн хуулийн өөрчлөлтүүд өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

25/05/2020, 13:37

Үндсэн хуульд оруулсан нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлт

25/05/2020, 13:23

Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах саналыг УОК-оос гаргалаа

25/05/2020, 13:20

С.Амарсайхан: Иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн

25/05/2020, 13:18

Ажиглалтад байсан нэг хүн халуурч ХӨСҮТ-д шилжжээ

25/05/2020, 13:14

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19